Унадаг дугуйтай Улаанбаатар-2015 хэлэлцүүлэг боллоо

90e7fbc06c3fce2b64eaf2827f423427“Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг 2013 оны арван сард боловсруулж улмаар 10 сарын 5-20 -ны хооронд нийт 26000 иргэний дунд санал асуулга явуулахад 99,7 хувь нь дэмжсэн билээ.Энэхүү төсөл хөтөлбөрийн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулагдаж дугуйн хэрэглээг сүүлийн хоёр жилийн хугацаанд 7 дахин нэмэгдүүлжээ. Өнөөдөр Монголын Залуучуудын Холбоо, МЗХ-ны дэргэдэх Авто Замчин Залуучуудын Холбоо, Нью имежи клуб, Монголын Дугуйн Холбоо, Монголын Триатлоны Холбоо, Залуу дугуйчин клуб, Грек, Аттила, Canondale дугуйн дэлгүүр  болон нийт 20 гаруй байгууллага хамтран “Унадаг дугуйтай Улаанбаатар-2015” хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгээр  энэ онд тус хөтөлбөрийн хүрээнд хийгдэх үйл ажиллагаагболон  ямар бодлого, чиглэлийг баримталж ажиллахтухай хэлэлцлээ.Тодруулбал унадаг дугуйн хэрэглээг хэрхэн нэмэгдүүлэх, дугуйчдын аюулгүй байдал, хууль эрх зүйн орчинг хэрхэн хангах, дугуйчдыг бүртгэлжүүлэх, унадаг дугуйн замыг шинээр байгуулах боломжийг эрэлхийлж, хэлэлцүүлэгт оролцогчдын саналыг нэгтгэсэн юм. Мөн дээрх асуудлуудаар салбар хэлэлцүүлэгүүдийг зохион байгуулах шийдвэрт хүрлээ. Уг хэлэлцүүлгийн ивээн тэтгэгч байгууллагаар Грек, Аттила, Canondale дугуйн дэлгүүрүүд ажиллаа.

0fdd71a756170c50628aef3c67399eb1 02f1687edea5f8475dc94a602591c50d 9d941bddd9eac0e09dd3f5f157e9a7b0 ac462aafd915335a3dd225304819755d a4ef05f45a4c65590e92687dd456b5c7 0464c99aae6d3826c2ccf26e6cbca6f2 66fef81bb9059b594784139a8246d937

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Цогтбаатар өнөөдөр (2024.03.29) Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан …