Эмэгтэйчүүдийн алсын харааг тодорхойлно

9831eeac0517ba01358ecefa657e703fМонголын Залуучуудын Холбооны дэргэдэх 26 жилийн түүхтэй Залуучуудын Хөгжлийн ПОЛИСИ төв нь сургалт судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус төвөөс олон улсын хөтөлбөр болох “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АЛСЫН ХАРАА” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг тодорхойлох, байр суурийг нэмэгдүүлэх,эмэгтэйчүүдийн манлайлах чадварыг дээшлүүлэх,гэр бүл дэх эмэгтэйчүүдийн оролцоо болон гэр бүлийн харилцаанд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг түгээн дэлгэрүүлэх, мөн залуу эмэгтэйчүүдийн алсын харааг тодорхойлох зорилготой юм. Уг хөтөлбөрийн хүрээнд Сургалт Судалгааны ПОЛИСИ төв Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийн өдөрт зориулан орон нутгийн эмэгтэйчүүд рүү чиглэсэн олон талт хөтөлбөрийг зохион байгуулахаар үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Эхний ээлжинд Булган аймгийн эмэгтэйчүүдийн алсын харааг тодорхойлохоор ажиллаж байгаа юм.Өнөөдөр Булган аймгийн Булган  сумын Нэгдсэн эмнэлэг, Аймгийн ЗДТГ, агентлагуудын эмэгтэй ажилчдад “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ БА ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АЛСЫН ХАРАА”  сэдвээр сургалт орж байна. Сургалтын багийнхан дараагийн аймгаар Хэнтий аймгийг сонгожээ.

16227a3ed43a0cca4c67ce828707efd7

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалт энэ сарын 29-нд болно

Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалтыг энэ сарын 29-ний өдөр зохион байгуулах гэж байна. Сургалт нь …