Донецкд 33 хүний цогцсыг илрүүллээ

11040247_402786363214217_273302510_nУкрайны зүүн хэсгийн Донецк мужийн Засядько уурхайд өчигдөр буюу гуравдугаар сарын 4-нд болсон дэлбэрэлтийн үеэр 33 уурхайчин амь насаа алдсаныг илрүүлжээ. Одоогоор 17 уурхайчны цогцос олдсон бөгөөд үлдсэн 16 цогцсыг хайх ажил явагдаж байгаа аж. Украйны эрх баригчид тухайн үед аврах багийнханыг Донецк бүсэд илгээжээ. Харин Украйны Ерөнхий сайд Арсений Яценюкын хэлснээр “Оросынхон аврах багийг дэлбэрэлт болсон газарт оруулаагүй байна. Уурхайн дэлбэрэлтийг хийн болон агаарын хольцноос болсон гэж таамаглаж байгаа юм.

Н.Тилеген

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …