Төрөх үед хулгайлагдсан хүүхдээ 17 жилийн дараа олжээ

 tiku

Zephany Nurse гэх Өмнөд Африк гаралтай охиныг дөнгөж төрөхөд нь хулгайлан 17 жил өсгөжээ. Хэрэгтний хэлсэнээр “энэ бол бурханы заасан зураг бөгөөд энэ хүүхэд түүнд өгсөн бэлэг” гэнэ. Өмнөд Африкийн цагдаагийнхан энэ хэргийн талаар чимээгүй байгаа юм. Харин цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч Andre Traut мэдэгдэхдээ эмэгтэйг өнгөрсөн долоо хоногт хуурамч бичиг баримт үйлдсэн болон хүүхэд хулгайлсан хэргээр баривчилсан. Харин эмэгтэй өөрийгөө хүүхдийн төрсөн эх хэмээн мэдүүлэг өгөөд байгааг хэллээ. Хэрэгтэн 1997 онд Капе Таун эмнэлэгээс дөнгөж төрсөн охиныг хулгайлсан ба охин одоо 17 настай ахлах сургуульд сурч байгаа юм байна. Эх сурвалжийн мэдээлсэнээр охин төрсөн эцэг эх болох Celeste болон Morne нартай уулзалдсан байна. Хэрэгтнийг шүүж байгаа бөгөөд DNA шинжилгээний хариу гарсан байгаа юм. 50 настай эмэгтэй охиныг хулгайлан өсгөж байсан нь тогтоогджээ . Шүүхээс ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа бөгөөд шийдвэр гарах хүртэл түүнийг түр хориод байна. Хэдийгээр түүний эцэг эхийг тогтоосон ч охиныг түр нийгмийн халамжид байлгаж байгаа. Учир нь шүүх хуралын эцэслэсэн шийдвэр гараагүй байна. Төрсөн эцэг эх нь охиноо хайх итгэл найдвараа алдаж байгаагүй гэж нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа дурьджээ. Мөн охин мягмар гаригт өгсөн ярилцлагандаа “Намайг хайх итгэл найдвараа алдаагүйд маш их баярлалаа. Би байнга та бүхнийхээ төлөө залбирч байгаа. Би зүгээрээ юу ч болсон шантрахгүй” хэмээн мэдэгдсэн юм. 

Б.Нараа 

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …