Өмнөд Солонгост суух АНУ-ын элчин сайд руу халджээ

lippert2_3220594bӨмнөд Солонгост суух АНУ-ын элчин сайд Марк Липпэрт рүү хутга барьсан хүн өнөө өглөө дайрчээ.Өмнөд Солонгосын цагдаагийн хэлсэнээр уг этгээд 13 см орчим хутгатай байсан ба элчин сайдын нүүр болон бугуйг зүссэн байна. Түүнийг тэр даруй эмнэлэгт хүргэсэн бөгөөд зүүн хацар болон зүүн гарын бугуй нь гэмтсэн гэж мэдэгдлээ. Цагдаагийнхан сэжигтнийг тэр даруй барьж саатуулсан байна. Сэжигтэн Өмнөд Солонгосын иргэн 55 настай Ким Ки Жонг гэх иргэн нь үндэсний хувцасаа өмссөн байсан ба элчин сайд руу дайрахдаа “Өмнөд ба Хойд Солонгос хоёр улс нэгдэх ёстой” хэмээн хашгирсан байна. АНУ-ын элчин сайд Марк Липпэрт нь өнгөрсөн жилээс Өмнөд Солонгост ажиллаж байгаа юм.

B_Si-ziVEAA5zZX B_SonBXU0AA1JRv

Б.Нараа

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …