Бурханы шашны дээдийн ном уншлагыг сонсох боломжтой

Wall painting of Buddha with the 16 ArhatsМонголчууд бид эртнээс хаврын тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг “сайн  өдөр”  хэмээн үзэж, хийсэн буян номын үйлс  тэргэл саран мэт арвиждаг гэдэгт итгэж ирсэн  уламжлалтай ард түмэн. Энэ өдөр , бие хэл сэтгэлийн гэм нүгэлийг тэвчин, цагаан хоол хүртэн буяны үйлд шамдах нь хураасан буяныг 15-ны саран мэи арвижуулдаг гэж бурхан ном сударт тэмлэглэсэн нь бий.  Мөн тухайн айл өрх, хувь хүмүүс тэр жилийнхээ өнгө заслыг энэ өдөрөт багтаан хийлгэхийг хичээдэг нь ийм учиртай.

Өнөө цагийн хүмүүс бид ажлын цаг завгүй байдлаасаа шалтгаалаад  жил суудлын заслаа тэр бүр шинийн 15-ндаа багтаж хийлгэж чадахгүй байх нь цөөнгүй. Тэгвэл манай сайтын “Ном хурахуй” булангаар зочлон  өөрт хэрэгтэй ном уншлагыг сонсон, сэтгэлээ ариусгаж болох юм. Та бүхэн  ЭНД   дарж шинийн 15-даа багтаж  бурханы шашны дээдийн ном судраас өөрт тохирохыг нь уншуулан, сэтгэлийн гэм буртагаа гээж, буян номын үйлд шамдана уу.

audio-mon-hurai

Таны  сэтгэлдээ наманчлан уншуулсан бурханы шашны дээдийн  ном судрын адистадаар зовлон бүхэн арилган, жаргал үргэлжилд ирэхийн өлзий хутаг орших болтугай.

 

 

Ugluu-logo2028

 

Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …