“Аав” киноны гол дүрд хэн тоглов?

32_ac8789580c82e4abc28074bdd37a3bc413e48d63Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Эрдэнэбилэг тун удахгүй “Аав” нэртэй бүрэн хэмжээний дэлгэцийн уран бүтээлээр үзэгчидтэй уулзах гэж байгаа билээ. Тус киноны гол дүрүүдэд Ц.Цэрэнболд, Б.Шинэбаяр, Б.Мөнхдэлгэр, МУАЖ С.Сарантуяа, МУГЖ Ч.Алтан-Өлзий, СТА Л.Эрдэнэ-Очир нарын чадварлаг уран бүтээлчид тогложээ.

Киноны трейлер цацагдаж эхэлсний дараагаас үзэгчдийн дунд нэгэн андуурал гараад байгаа аж. Тус киноны гол дүрд ажилласан залуу уран бүтээлч Б.Мөнхдэлгэрийг “Үүлэн үст”-ээр үзэгчдийн эчнээ танил болсон Б.Мишээлтэй андуурах болсон гэнэ. Б.Мөнхдэлгэр нь Соёл урлагийн их сургуулийн гуравдугаар курсын оюутан аж. Энэ тухай тэрээр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Сургууль дээр ч тийм яриа гардаг л юм /инээв/. Гэхдээ тийм адилхан биш шүү дээ” гэжээ.

download (3)

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …