Залуус “Өглөөний дасгал” аяныг өрнүүллээ

5f467106c958e3cf682da33875e0fee6Монголын Залуучуудын Холбоо 2012 оны 2-р сараас эхлэн “Спирт үү, Спорт уу” аяныг орон даяар эхлүүлж спортлог давалгаанд залуусаа нэгтгэсэн билээ. Тэгвэл  энэ жилээс  жил бүрийн 3 дугаар  сарыг  “Спортлог сар”  болгон  зарлаж олон ажлуудыг эхлүүлээд байгаа бөгөөд эхний удаад ажлын байран дахь “Өглөөний дасгал”аяныг өрнүүлээд байна. Энэхүү аяныг 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс “Амьдралын эрч хүч хөдөлгөөнөөс эхэлдэг” уриан дор явагдаж байна.

Биеийн тамир, спортоор тогтмол хичээллэх нь хүний бие махбодийг бүхэлд нь сэргээж мэдрэл, зүрх судас, амьсгал, хоол боловсруулах гээд бүхий л эрхтэн системүүдийн үйл ажиллагааг идэвхижүүлж булчингийн болон ясны системийг бэхжүүлэн үүний дүнд бие махбодийн ажиллах чадвар, гадаад орчны нөлөөллийг эсэргүүцэх эсэргүүцэл нэмэгддэг болохыг эрдэмтэн судлаачид нотолсон байна. Судалгаагаар биеийн тамир, спортоор хичээллэдэг хүмүүс хичээллэдэггүй хүмүүсээс урт насалдаг болохыг ч баталсан байдаг. Тиймээс ч МЗХ нь  “Өглөөний дасгал” аяныг албан байгууллага бүр хэрэгжүүлж эхлүүлэхийг  уриалаад байна. Урин  дулаан цаг  ирсэн  өнөө үед өглөө бүр  тогтмол дасгал  хийх нь эрүүл мэндэд тустай төдийгүй сэтгэл санаа өөдрөг, өөртөө итгэлтэй байдлыг бий болгох юм.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …