Хэрхэн сайхан хөхтэй болох вэ?

download (2)Бүсгүй та хөхнийхөө хэмжээ, хэлбэр галбирт санаа зовж байна уу. Тийм бол хөхөө зөв сайхан хэлбэртэй болгох дараах зөвлөгөөг анхааралтай уншаад хэрэгжүүлээрэй.

Мөн дараах дасгалуудыг хийвэл та гоё сайхан хэлбэртэй хөхтэй болно.
1. Гараа мөрнийхөө зэрэгцээ урдаа өргөж зогсоод аажмаар саадыг давах маягаар гараа хоёр тийш нь салгаж холдуулаад бэлтгэх байдалд орно. Нийт 12-14 удаа хийнэ.

  1. Гараа толгой дээрээ өргөж зөрүүлэн зүүн гараараа баруун гараа 5 секундын турш хүчтэй хавчина. Тэгээд нөгөө гараараа ээлжлэн тус бүр 8 удаа хийнэ.
  2. Гэдрэгээ харж хэвтээд гараа өөр лүүгээ хавчин тохойгоороо хоёр тйиш нь холдуулаад хуучин байдалдаа орно. 20-30 удаа хийнэ.
  3. Гараа дагзан дээрээ авч зогсоод тохойгоороо урагш нь аажуухан хүчтэй болгож, арагш нь суллана. 25 удаа хийнэ.
  4. Хоёр гараа алдалж урагш хойш нь бага далайцтайгаар эргүүлэх хөдөлгөөн хийнэ. 20 удаа хийнэ.
  5. Хананаас нэг алхмын зайтай зогсон, хананд гараараа тулан сунайх дасгалыг 20-30 удаа хийнэ. Энэ бүх дасгалыг 2-3 сар өдөр бүр хийвэл та үр дүнг нь мэдрэх болно.

Эдгээр дасгалыг уйгагүй сайн хийвэл таны хөх сайхан хэлбэртэй болох болно. Гэхдээ дасгал хийхийн хажуугаар бүсгүйта дараах хэдэнзүйлүүдийг мэдэж хэрэгжүүлэх нь маш чухал.

Бүсгүй та хөхөө унжиж доошилсон байхыг хармааргүй байгаа бол  бөгтийж мөрөө унжуулж явж болохгүй. Тиймээс та цэх сууж, мөрөө тэгш авч явах нь хөхний булчинг чангаруулдаг.

Хэрвээ та хэт жижиг хөхтэй бол аль болохоор даруулга зүүхгүй байсан нь дээр. Гэхдээ та даруулгагүй явахаас санаа зовж байвалөөрт тохирсон хатуулгатай даруулга зүүгээрэй. Харин хэтэрхий том хөхтэй бол заавал хөхний даруулга зүүх ёстой шүү. Энэ нь таны эрүүл мэндэд нөлөөлнө.

Түүнчлэн жирэмсэн эхчүүд болон хөхүүл эхчүүд хөхнийхөө хэлбэрийг алдагдуулахгүйн тулд унтахдаа даруулга зүүж байх хэрэгтэй. Гол нь таны даруулга хөхөнд чинь яг таарсан, дээш нь өргөхгүй, хооронд нь ойртуулахгүй, бариу биш байх нь чухал.

Мөн та сайхан хөхтэй байхын тулд өдөр бүр хүйтэн усаар цээжээ угааж, чийгтэй алчуураар арчиж заншаарай. Энэ нь таны арьсыг чинь уян хатан болгож, хөхний булчинг чангаруулж, унжсан хөхийг чинь сэргээн гоё сайхан сэргэр болгоход нөлөөлнө.

эх сурвалж: emegteichuud.mn

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …