Дэлхийн циркийн гайхамшигт үзүүлбэрүүд Монголд тоглогдоно

11047217_1423130967981424_232959842_n“Монгол Циркийн Хөгжлийн Төв”-өөс санаачилан Монголын Үндэсний Цирктэй хамтран зохион байгуулж байгаа “Дэлхийн цирк монголд-2015” олон улсын шилдэг циркчдийн хоёр дахь удаагийн хамтарсан тоглолт Улаанбаатар хотноо нээлтээ хийх гэж байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр “АСА” циркт хэвлэлийн бага хурал хийж холбогдох хүмүүс мэдээлэл өглөө.

Тоглолтонд АНУ, Англи, Канад, Испани, БНХАУ, ОХУ, Ардчилсан Солонгос, Украйн, Вьетнам, Беларусь, Латви, Монгол зэрэг 12 орны олон улсын нэр хүндтэй өндөр зэрэглэлийн тэмцээнүүдийн эхний байруудын шагналт 60 гаруй жүжигчид оролцох ажээ. Монголын үзэгчдийг гайхашруулахаар циркийн “хаан үзүүлбэр” гэгддэг агаарын нисэлтийн үзүүлбэрээр дэлхийд чансаагаараа тэргүүлдэг Ардчилсан Солонгосын жүжигчид, циркийн амь эрссэн номеруудын нэг үхлийн цагираг буюу 10 метрийн өндөртэй төмөр цагираг дээрх үзүүлбэр, БНХАУ-ын жүжигчид, илбийн гайхамшгийг мэдрүүлэхээр Испанийн жүжигчид хүрэлцэн ирэх юм.

Харин Монголын циркчид агаарт 6 эргэн дэлхийн рекордыг эвдсэн “Шидэх банзнаас үсрэгчид” номероороо оролцохоор болжээ. “Дэлхийн цирк монголд-2015” олон улсын шилдэг циркчдийн хоёр дахь удаагийн хамтарсан тоглолтонд сургуультай сармагчингууд, Африкийн 3 метр урт аварга матар, ховор үүлдрийн нохойнууд манай орныг зорьж ирэх аж.

“Дэлхийн цирк монголд-2015” тоглолт энэ сарын 23-аас эхлэн АСА циркт тоглогдоно.

Ш.Ганчимэг

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …