Үсний стилистүүд бүсгүй танд зөвлөж байна

1. Шампунийг өдөр бүр хэрэглэснээр таны үсийг зөөлөн болгож өгнө

Тийм шүү, та өдөр бүр үсээ шампуниар угааж болно. Харин үсийг хамгийн ихээр гэмтээдэг нь бүх төрлийн ултай индүүнүүд, бас сэнс. Хэрэв та тослог үстэй бол үсээ өдөр бүр угаа, шампуньд. Ууран үс хатаагчийг хэрэглэж болно.

2. Хиртсэн үс стильтэй болохдоо амархан байдаг

Энэ үнэн шүү. Үсэндээ гоёлын засалт хийлгэх өглөөнөө үсээ угаахгүй байхыг стилистүүд танд зөвлөнө. Хэрэв та угаачихаад ирсэн бол үсчид таны үсэнд хуурай шампунь эсвэл зориулалтын, маш жижиг ширхэгтэй пудр түрхвэл бүү гайхаарай. Гоёлын засалтыг төгс сайхан хийхэд энэ нь хамгийн сайнаар нөлөөлдөг юм шүү.

3. Velcro-гийн индүүний тусламжтайгаар буржгар үстэй болох

Стилистүүд буржийлгадаг индүүг ашиглах нь хамгийн энгийн хийгээд амар арга болохыг зөвлөж байна. Гэхдээ эхлээд хэвэнд оруулдаг шүршигчээр шүрш. TRESemme Instant Heat Tamer Styling Spray байж болно шүү дээ. Харин дараа нь Велкрогийн индүүгээр индүүдэхээсээ өмнө үснийхээ зөвхөн хоёр инч хэсгийг л тэрхүү буржийлгадаг улаар индүүд. Энэ мэтчилэн үсээ индүүдэж дуусга.

4. Секси хэрнээ эмх замбараагүй харагдах үсийг хүсч байна уу

Манхэттэний нэгэн томоохон үсчний салоноор бид ороод гарсан юм. Бидний хүсч байсан зүйл бол эрх чөлөөтэй, алдах юмгүй тийм стиль бүхий хими, засалт байв. Үсэнд хими хийх үйл явцыг ихэд сонирхож байсан хэрэг л дээ. Хамгийн урд ширээний ард сууж байсан охин бидний хүссэнийг хийсэн нь сайхан тохиолдол байлаа. “Чи үсэндээ хими хийх гэж байна уу” гэж биднийг асуухад тэрбээр “Яг тийм” хэмээн инээмсэглэв. Тэр бидэнд бяцхан нууцаа задлав. “Би далайн давсыг ашигладаг. Тэгээд өөрөө өөрийнхөө үсэнд хими хийдэг” гэв. Та ч гэсэн хэдэн халбага далайн давс, усыг ашиглан шүршигч хийж болох нь. Хэрэв та ийм зүйлийг худалдан авахыг хүсвэл Bumble and Bumble’s Surf Spray-ыг бид санал болгож байна.

5. Үсээ самнахыг бүү яар

Сэнсээр хатааж байгаа үед үс чинь 80 хувьтай хатаагүй бол үсээ самнахыг бүү яар. Үсээ чийглэж самнахаас өмнө үсээ илэхэд гар чинь ямарч төвөггүй гулсч байхыг та хүсч байгаа биз дээ.

6. Шулуун засалт маш халуухан

Гэхдээ засалтаа зөв хийж буй эсэхдээ итгэлтэй байх хэрэгтэй. Ихэнх хүмүүст өтгөн хэрнээ шулуун засалт, бас хажуу тал руугаа орж ирсэн шулуун засалтууд таалагддаг. Шингэн үсэнд шулуун засалт хийлгэхээс татгалз. Мөн шулуун засалт чинь нэгэн жигд байвал бас онцгүй. Ийм үс таны нүүр царайг “авдар” шиг л харагдуулна. Өнөө үед хамгийн халуун харагдуулах засалт бол өтгөн шулуун засалтыг урт, долгионтой тайралттай хослуулах.

7. Тийм шүү, та шаргал эсвэл улаан үстэй болж болно

Зарим төрлийн арьс бусдаасаа илүүтэйгээр будаг сайн авдаг. Женнифер Лопез, Линда Эвангелиста нар шиг арьстай эмэгтэйчүүдийн үс ямар ч будганд орно. Шар, хар, хүрэн, тэр ч бүү хэл улаан. Чирнелин ягаан өнгөтэй үстэй бол будаг авахад хэцүүхэн байх болно. Харин улаан өнгийг хамгийн сайн авдаг нь ягаан өнгө гэнэ. Шаргал үстэй болохыг хүсэгчид багадаа шардуу үстэй байсан бол том болоод ямар ч эргэлзээгүйгээр шар будаг гайхалтай авна. Хар, эсвэл хүрэн, тослог арьстай бүсгүйчүүдэд шар үс илүү сайхан зохидог байна.



8. Үсээ урт ургуулах хэрэггүй

Бага зэрэг урт ургасан, ямарч засалтгүй үс “өөртөө итгэх итгэл муутай, жирийн нэг үсчний салонд очихдоо дуртай байдаг нэгэн” гэсэн ойлголтыг ойр тойрныхонд чинь өгч байдаг. Хэрэв хэн нэгэнд гүн гүнзгий мэдрэмж төрүүлж, эсвэл гайхалтай байдлыг мэдрэхийг та хүсдэггүй бол зүгээр ээ. Гэхдээ энэ чинь сайхан санаа биш. Үснийхээ өө сэвийг хяргуул, бас зарим газар шулуун засалт хийлгэ. Зүгээр л сайн салонд яваад оч.

9. “Хэсэгчилсэн үс”

Урт, долгионтой үс хэсэг хэсэг болон унах эсэх нь тайралтаас шалтгаалдаг гэж зарим үсчид хэлдэг. Гэхдээ та үсэндээ тохирох зөв бүтээгдэхүүнээ сонгох хэрэгтэй. Харин таны урт үсийг чинь шингэлж, хэлбэртэй болгосноор таны хэсэгчлэн унах үс зөөлөн долгиотой унаж, секси харагдах болно. Хэрэв таны үсний засалт гайхалтай төгс хийгдсэн бол зөв бүтээгдэхүүнээ сонгоход л гүйцээ. Kenra Platinum Texturizing Taffy Pomade эсвэл бусад үс арчилгааны брэндүүдийн зориулалтын бүтээгдэхүүнийг ашиглаж болно.

эх сурвалж: emegteichuud.mn

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …