МУГЖ Т.Ариунаа эмэгтэйчүүдийн баяраар Харанга хамтлагийн дуунуудаас дуулах нь

11026567_10206190301659971_735306159_n2216483852015-03-03-16-07[www.urlag.mn]Жилийн бас нэгэн онцгой үдэш буюу “Мартын 8”-ны баярыг дуучин МУГЖ Т.Ариунаа, Харанга хамтлагтай хамт, хит дуунуудаас нь дуулж фенүүдтэйгээ үдшийг доргиж өнгөрүүлэх нээ. Энэ бол 3 дугаар сарын 7-нд “Баянгол” ресторанд 19 цагаас тоглогдох VIP, амьд тоглолт байх юм.

   Монголын хөгжмийн урлагийн шилдэг уран бүтээлчидтэй хамтдаа, дуулж, бүжих ховорхон тоглолтыг “UP MUSIC” продакшнаас санаачлан эмэгтэйчүүдийн баярын хамгийн тансаг үдэш байлгахаар зохион байгуулалтын ажлыг ид хангаж байна. Тус тоглолтонд дуучин Т.Ариунаа өөрийн арвин уран бүтээлийн сангаасаа хамгийн шилдэг, бид бүхний сонсох дуртай олон хит дууг амьдаар дуулж бүсгүйчүүддээ бэлэг барина. Харин тоглолтыг ердөө 300 хүн үзэх учраас хайртай ээж, халамжит гэргий, найз бүсгүйгээ амжиж баярлуулаарай. Тасалбарын үнийн тухайд, 160.000 төгрөг, онлайнаар www.easyticket.mn сайт мөн 1900-1109 утсаар захиалж болох нь ээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70111699, 88441177 утаснаас авна уу. Тасалбарын үнэд оройн зоог, амттан, бүх төрлийн уух зүйлс багтсан байна.


Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …