Рио-2016” зуны олимпийн тасалбар энэ сард худалдаанд гарна

cbo8vkr9b90001u2jlt14h8s2“Рио-2016” зуны олимпийн наадмын тасалбар энэ сард худалдаанд гарах аж. Наадмыг зохион байгуулах комиссынхон саяхан энэ талаарх мэдээллээ  BBC агентлагт танилцуулсан байна. Рио-де-Жанейрогийн олимп зохион байгуулах хорооны мэдэгдсэнээр, тасалбарын 70 хувийг Бразилын иргэдэд үлдээх гэнэ. Харин тасалбар худалдан авах хүсэлтэй хүмүүс одооноос онлайнаар бүртгүүлэх боломжтой гэдгийг онцлов.

Тасалбарын борлуулалтын эхний дүнг ирэх зургадугаар сард танилцуулах юм байна. “Рио-де-Жанейро-2016” зуны олимпийн 31 дүгээр их наадам 2016 оны наймдугаар сарын 05-нд “Маркана” цэнгэлдэх хүрээлэнд болох юм. Тиймээс 7.5 сая тасалбарын ихэнх хувийг 27 буюу үүнээс доош ам.долларын үнэтэй байхаар тооцоолоод буй. Хамгийн хямд тасалбар нь 15 ам.доллар байх аж.

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …