Лаа таны хүслийг биелүүлнэ

933aaa587531ad6eoriginalЛаа бол маш хүчтэй хэрэгсэл. Барууныхан лааны тусламжтайгаар хүслээ биелүүлж, залбирал шившлэг уншдаг гэнэ. Мөн түүгээр орон байраа сөрөг энергиэс цэвэрлэн, гуниг гутралаа үлдэн хөөхөөс гадна нойргүйдлээ ч эмчилдэг аж.

Та далд ертөнц, ид шидэд итгэдэггүй ч “Галын дөл өөдөө” гэдэг үгийг сана. Энэ зөвлөгөө мухар сүсэг мэт санагдаж, инээдийг тань хүргэж ч болзошгүй. Гэвч ядаж л цагийг хөгжилтэй өнгөрөөнө шүү дээ. Танд дараах дасгалыг санал болгоё. Цонхоо битүүлэн хааж, зузаан хөшгөө тат. Хаалга үүдээ хаахаа мартав. Гэрлээ унтраа. Өрөөний голд ширээгээ тавьж, лаагаа асаа. Зөөлөн сандлаа ширээний өнцгөөс хагас метрээс багагүй зайд тавина. Та сандалдаа өөрт эвтэй байрлалаар тайван суу. Биеэ сул тавин тайвшир. Анхаарлаа төвлөрүүлэн лааны дөл рүү тасралтгүй долоон минут ширтэх хэрэгтэй. Аажмаар хамаг бие хөшиж эхлэн нэг л аятайхан болохыг та мэдрэх болно. Лаанаас харцаа салгаж ч чадахгүй болж магад. Долоон минутын дараа хүслээ шивнэ. Ийм дасгалыг долоо хоногийн турш унтахын өмнө буюу шөнө хийдэг. Болж өгвөл ням гарагаас эхлэн дараагийн ням гарагт дуусгавал сайн.

Үнэхээр итгэж чадвал ийм дасгалын ачаар толгой, мэдрэлийн өвчнийг эмчилж, хар цагаан хэл амнаас хамгаалдаг хэмээн зарим нь баталдаг.

Ер нь хүслээ биелүүлэхэд өнгө өнгийн лаа хэрэгтэй. Улаан өнгийн лаагаар хайртыгаа мэргэлж, хайр дурлалын асуудлаа шийдэж болно. Харин ногоон өнгийн лааны гэрэлд хөрөнгө зоорио арвижуулах хүслээ шивнэж, азтай гэрээ хэлэлцээр, ажил албаны хэтийн төлвөө зөгнө. Шар лаа нь нэг ёсондоо нарны эрчим хүчийг тээгч. Иймээс уйтгар гунигт автан, идэвхгүй байх үед тань шар лаа тусална. Та аяндаа л хүч чадал хуримтлагдан, сэтгэл санааны байдал дээшилж, сэргэлэн цовоо болж буйгаа мэдэрнэ.

Хүрэн лааны гэрэлд гэр бүлийн аз жаргал, хангалуун сайхан амьдралын талаар мөрөөд. Хөх өнгийн лаа таны хичээл сурлагад туслах ба харин ягаан нь бие организмын хамгаалалтын хүчийг идэвхжүүлэх тул та бусдын элдэв явуулга, хорон санаанд автахгүй байж чадна.

Та орон гэрээ бохир эрчис хүчээс цэвэрлэхийн тулд цагаан өнгийн лааг асаагаарай. Энэ лаагаа барин гэр дотуур тойрон явах хэрэгтэй

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …