“Бид 4” хамтлагийн “Хүсэл мөрөөдөл” дууны шинэ клип цацагдлаа

bid958519590201502280408“Камертон-2″ шоунаас авьяаслаг уран бүтээлчид цөөнгүй төрөн гарсан. Тэдний тэргүүн эгнээг өнгөлж яваа залуус бол “Бид-4” хамтлагийнхан. Тус хамтлаг өнгөрсөн онд шинэ цомгоо өлгийдөн авч сонсогчдынхоо сонорыг мялаасан билээ. Хамтлагийн хөдөлмөрч залуус маань шинэ оны анхны клипээ цацлаа.

“Хүсэл мөрөөдөл” дууны клипийг Боловсрол суваг телевиз, Roll студийн хамт олонтой хамтарч ажиллажээ. Дууны аяыг Төрийн соёрхолт, Дуучин Д.Болд, үгийг ZZ бүтээсэн байна.

Тус клипэнд дуучин Б.Замбалгарав, Д.Зориг, Б.Оргил, Б. Баярмандахаас нараас тэс өөр дүр төрхийг гаргажээ.

Ингээд уншигчдадаа цоо шинэхэн клипийг хүргэж байна.


Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …