Удирдагч ба Урвагч

10307217_866336206767594_2688167299879236863_nИндонезийн Ерөнхийлөгч Ж.Видодо “Үндэсний баатар” хэмээн дуудагдаж байна. Түүний их гүрнүүдийн өмнө толгой гудайгаагүй явдлыг ард түмэн нь үнэлэв. 2014 онд Австрали, Бразил, Францын иргэд хар тамхи тээвэрлэж яваад Индонезид саатуулагдсан юм. Тэдэнд Эрүүгийн хуулинд заасны дагуу цаазаар авах ял оноож, удахгүй гүйцэтгэх болсон юм. Гэвч Австрали, Бразил, Францын удирдлагууд иргэдээ шилжүүлэн авахаар Индонезийн талд уриалга, хүсэлт сүүлдээ тулган шаардлага явуулжээ. Гэвч Ерөнхийлөгч Ж.Видодо тэдэнд “ҮГҮЙ” гэсэн хариу өгч, Тусгаар улсын Бүрэн эрхт “халдахгүй” байхыг анхааруулсан. Улмаар дээрх улсууд Жакартагаас Элчингээ эргүүлэн татаж, зарим нь урьд өгсөн буцалтгүй тусламжаа нэхэж эхлэв. Харин Индонезийн иргэд Ерөнхийлөгчөө дэмжинэ гэдгээ илэрхийлж, Австралийн тусламжыг буцаан өгөх кампанит ажил өрнүүлж байна. Ард түмэн ч өөрсдийн Төрийн тэргүүнээ зөв шийдвэр гаргасанд талархаж, харийн гүрнүүдийн өмнө сөгдөхгүй гэжээ.

1504575_896200533769837_3407056002859368637_nТэгвэл манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 35 тэрбумын татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, Филиппиний иргэн Кристобал Ж.Дэвид, Хилармон В.Кажуком нарт “УУЧЛАЛ” үзүүлэв. Тэрээр уучлал үзүүлсэн шалтгаанаа өөрийн биш Монголын нэр төрийг бодсон хэрэг мэтээр твиттерт жиргэсэн нь улс орноосоо УРВАСАН үйлдэл болов. Монгол улсын хуулинд “Их хэмжээний татвараас зайлсхийсэн гадаад, дотоодыг хэнийг ч болов уу хатуу шийтгэнэ” гээд цагаан дээр хараар бичсэн нь бий. Гэвч төр засгийн хууль тогтоомжыг өөрөө үлгэрлэн сахих ёстой Ерөнхийлөгч энэ бүхнийг уландаа гишгэж байгааг хэзээ ч БИД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ. Бусдад таалагдахын тулд Үндэсний аюулгүй байдал, эрх ашгаасаа урвасан хэнд ч болов ХАРИУЦЛАГА хүлээлгэх цаг болсон. Өөрийн өчүүхэн нэр хүндээ өсгөхийн тулд Монгол улсыг, та биднийг хамгийн арчаагүй новшнууд мэтээр дэлхийд ойлгуулах эрх хэнд ч байхгүй. Барууны гар хөл болсон ийм удирдагчтай улсыг зөвхөн МӨХӨЛ хүлээдэг гэдийг гадны орнууд бидэнд харуулсан. Тэгээд ч Монголын түүхэнд эх орноосоо урвасан хүүгийнхээ толгойг өчиггүй авч байсан суут аавууд байсан гэдгийг БҮҮ МАРТ!!!

Эх сурвалж: Via Ulmaa Khishigee

Санал болгох мэдээ

ЗГ:Элэгний Д вирусын халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: • Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл …