Бурхны оронг авьяас билгээрээ хөглө дөө

 

729e3d4942aaaf4boriginalБурхны орон Монголын минь хоёр сайхан авьяастнаар дутсан бололтой. Монголын хөгжмийн урлагийн сор төлөөлөгч, хөгжмийн зохиолч С.Мөнхбат, хошин урлагийн мастеруудын нэг бидний сайн мэдэх Амбий 2 хөх тэнгэрт “ОД” болон харван одлоо.

…Гунигтайхан харцанд минь гангар хун шиг сууж
Гэгэлхэн дуугаа аялахдаа жаргасан гэж үү дээ чи минь
Сайхнаас сайхан төрснийг чинь бодоод
Санаа алдан харахад минь даарсан
Сүүдэр цармын цэцэг шүү дээ чи… хэмээн ард түмнийхээ дунд ардын дуу мэт мөнхөрсөн олон сайхан уран бүтээлийг шаглан, аялгууг нь урласан Монголын хөгжмийн ертөнцийн нэгэн сод төлөөлөгч өнөөдөр хорвоог орхилоо.

84b039779d59a895big“Морин хуур” наадмын 2 удаагийн тэргүүн байр болон 7 удаагийн шагналт ,”Алтаргана” Олон улсын хөгжмийн наадмын тэргүүн байрын шагналт нэрт хөгжмийн зохиолч Сайнцогийн Мөнхбат ямагт ард олныхоо сэтгэл зүрхэнд уран бүтээлээрээ мөнхрөн дурсагдсаар байх нь дамжиггүй юм.

IMG_2556

Саяхан даа, жүжигчин Одноогийнхоо уран бүтээл болох “Тээгч эх” уран сайхны кинонд гэм хор гэхээр зүйлгүй ч бүтэлгүй, цагаахан эр нөхрийн дүрийг амьдруулж, ард түмнээ инээд хөөрөөр хөглөж явсан жүжигчин Д.Батхуяг буюу Амбий өдгөө тэнгэрийн орондоо амгалан нойрсож байна.

Түүний тухай олон тодотгол хэлэх гэвэл дэндүү нуршуу болно. “Амбий бол гарцаагүй монголын тайз, дэлгэцийн уран бүтээлийн “луухар”, хошин урлагийн мастер , ард түмний хайртай жүжигчин”.

Монголын урлагт энэ 2 хүмүүний эзлэн орших орон зай томоос том. Уран бүтээл, урласан хөгжмийн аялгуу эгшиг, дэлгэцэнд мөнхөрсөн дүр бүхэн нь хэзээд мартагдахгүй үлдлээ.

Эрхэм 2 уран бүтээлчийн ар гэр, ах дүү төрөл төрөгсөд, найз нөхдөд редакцийн хамт олон болон уншигчдынхаа нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Боловсролын зээлийн сангаас зээл авсан ч төлөөгүй иргэдийг зээлээ хүүтэй нь төлөхийг шаардлаа

​Монгол Улсын иргэн О.Батнайрамдал өнөөдөр (2024.04.22) Улсын Ерөнхий Прокурорын газарт хандан Боловсролын зээлийн сангаас боловсролын …