“Х-түц” продакшны “Супер ээж” хошин шоу тоглолт 3-р сарын 1-ээс тоглогдоно

10443420_604368139693707_5410797587915373234_n9240620512015-02-25-16-24[www.urlag.mn]Үзэгч түмэндээ үргэлж шинэ уран бүтээл, цоо шинэ тоглолтыг хүргэхийг эрхэм зорилгоо болгосон “Х-Түц” продакшны уран бүтээлчид 3 дугаар сарын 1-нээс эхлэн “Super ээж”  хошин шоу тоглолтоо Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордноо өдөр бүр тоглохоор болжээ. Аливаа уран бүтээл үзэгчиддээ ухаарал, нэгийг бодогдуулж хоёрыг тунгаах үзүүлбэрүүдээс бүрдсэн байдаг гэдэгтэй та бүхэн санал нийлэх биз ээ. Тэр дундаа хошин урлагийнхан нийгэмд болж байгаа болон бүтэхгүй байгаа зүйлсийг хөнгөн инээдээр хошигнон шүүмжилдэг нь үзэгчидэд таалагддаг.

   “Х-Түц” продакшны  энэ удаагийн тоглолт нь залууст чиглэсэн, өөдрөг, гэгээн зүйлсийг харуулжээ. Ийн өгүүлэхийн учир нь, улс орны нийгэм, эдийн засгийн байдал таагүй байгаа энэ үед хүмүүст бага ч болов урам хайрлаж, инээд бэлэглэхийг зорьжээ.

  Ингээд та бүхэн стресс, ядаргаагаа инээдээр тайлахыг хүсвэл, Соёлын төв Өргөөг 19:00 цагаас зорьж “Super ээж” шоу тоглолтыг үзээрэй хэмээн уриалж байна.

эх сурвалж: www.urlag.mn

 

Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …