Газны үнэ 60 төгрөгөөр хямдарна

ugpШударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Засгийн газарт санал хүргүүлснээр ирэх сарын 1-нээс газны үнэ 60 төгрөгөөр хямдрахаар болжээ.

Тодруулбал, “Дашваанжил”, “Юнигаз” ХХК-иуд өнгөрсөн сард газан бүтээгдэхүүнийхээ үнийг 60 төгрөгөөр нэмээд байсан юм. Учир нь ОХУ-д шинэ стандарт мөрдөгдөн 98 хувийн нягтаршилтай газ Монголд орж ирэх болсон нь хуулийн дагуу НӨАТ авдаг болж ийнхүү нэмэхээс өөр аргагүйд хүрсэн талаар албан ёсоор мэдээлж байсан байна.

Харин Засгийн газар, ШӨХТГ-ын саналыг хүлээн авч энэхүү хувьд өөрчлөлт оруулсан байна.

Д.Гэгээ  Ugluu.mn

Санал болгох мэдээ

“Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд 100 гаруй санал ирүүлжээ

Засгийн газрын 2026 оны тавдугаар сарын 6-нд болсон ээлжит хуралдаанаар “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 …