Оскарын шагналтнууд тодорсоор

oscars4619655072015-02-23-10-59[www.urlag.mn]Дэлхийн кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Оскар”-ын 87 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын ажиллагаа АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотын “Долби” театрт улаан хивсний ёслолоор эхэлсэн билээ.

Америкийн Кино академийн дээд шагнал болох 87 дахь удаагийн Оскарын шагналд нэр дэвшсэн шилдэг бүтээл, уран бүтээлчдийг энэ сарын 15-нд Беверли Хилсс дэх “Самуэл Голдвин” театрт зарласан.

Энэ удаагийн наадамд нийт 17 кино 24 номинацид нэр дэвшжээ. Үзэгч олныг хөгжөөдөг нэгэн гол хүн бол хөтлөгч. Өнөө жил Нейл Патрик Харрис ёслолын ажиллагааг анх удаагаа хөтлөн явуулахаар болсон тухай Кино урлаг, шинжлэх ухааны академиас албан ёсоор мэдэгдсэн билээ.

“Шилдэг хувцас загвар” номинацид “The Grand Budapest Hotel” киноны хувцас загварыг урласан Милена Канонера тодорч, Оскарын эзэн боллоо.

6013502502946882015-02-23-10-52[www.urlag.mn]

“Шилдэг нүүр хувиргалт ба үс засалт” номинацид:
“Foxcatcher”
“The Grand Budapest Hotel”
“Guardians of the Galaxy” киноны уран бүтээлчид тус тус нэр дэвшив. Харин Оскарын эзнээр “The Grand Budapest Hotel” киноны нүүр хувиргалтыг хийсэн Францис Хэннон, Марк Коулер нар шалгарлаа.

“Шилдэг гадаад хэл дээрх кино” номинацид:
“Ida” (Poland)
“Leviathan” (Russia)
“Tangerines” (Estonia)
“Timbuktu” (Mauritania)
“Wild Tales” (Argentina) бүтээлүүд нэр дэвшсэнээс Польшийн кино “Ida” Оскарын шагнал хүртлээ.

Ida-pelicula8277477442015-02-23-10-54[www.urlag.mn]

“Шилдэг богино хэмжээний кино” номинацид:
“Aya”
“Boogaloo and Graham”
“Butter Lamp (La Lampe Au Beurre De Yak)”
“Parvaneh”
“The Phone Call” нар тус тус нэр дэвшив.

Харин Оскарын эзнээр “The Phone Call” киногоор Мэт Киркби, Жэймс Лукас нар Оскарын эзэд боллоо.

03emjh5l-104002-1870331633671814342015-02-23-10-55[www.urlag.mn]

“Шилдэг богино хэмжээний баримтат кино” Оскарын эзнээр Crisis Hotline: Veterans Press 1 киногоороо Эллен Гусенберг Кент, Данна Перри нар Оскарын шагнал гардлаа.

“Шилдэг дууны эвлүүлэг” шагналд нэр дэвшигчид:
“American Sniper”
“Birdman”
“The Hobbit: The Battle of the Five Armies”
“Interstellar”
“Unbroken” нар тус тус нэр дэвшсэнээс “The Hobbit: The Battle of the Five Armies” киноны уран бүтээлчид “Оскар”-ын эзнээр тодорлоо.

эх сурвалж: www.urlag.mn

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …