Евро Азийн нутгаар морьтон Монгол залуус аялана

olloo_mn_1424148401_morМонголын Залуучуудын Холбооноос санаачлан хэрэгжүүлж буй “Евро-Азийн нутгаар морьтон монгол залуус” морин аялал нь улс орныхоо түүх соёл, зан заншил, байгаль, угсаатны онцлог, язгуур урлагаа сурталчлан үүгээр дамжуулан монгол орныг дэлхийд таниулан сурталчлах, ингэснээр жуулчдын тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ дэлхийд нэн ховордсон мазайлайг дэлхийд таниулах, хамгаалах, монгол хүний тэсвэр, тэвчээр, монгол морины хүч чадал, туулах чадварыг судлах зэрэг олон зүйлийг багтаасан судалгааны хөтөлбөрт ажил ажээ.

Аяллын үргэлжлэх хугацаа нь нэг жилд багтах бөгөөд энэ оны долдугаар сараас эхлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ. Уг аялалд оролцогчид өөрийн орны хөгжил, дэвшлийг Евро-Азийн бусад орнуудтай харьцуулах, аялсан улс орныхоо Залуучуудын байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох, аялж буй газар нутгийн онцлог, соёл, зан заншлын тухай телевизийн нэвтрүүлэг, фото зургийн цомог, аян замын тэмдэглэл, түүхэн эх сурвалжийн тухай судалгааг газар орны нөхцөл байдалтай холбон бас харьцуулан судлах ажлыг хийх ажээ. Түүнчлэн өвөг дээдсийн байлдан дагуулалтын замаар бүдгэрэн арилж буй түүхийн дурсгалт зүйлс түүнтэй холбоотой үүх түүх, үлгэр домог ямар газар нутгуудаар тархсаныг тодруулах нь энэ аяллын бас нэг ач холбогдолтой бөгөөд үүгээр дамжуулан эл судалгааны эх хэрэглэгдэхүүнийг цаашид улам лавшруулан судлах эх үүсвэрийг тавих зорилготой.

Багийн ахлагчаар МЗХ-ны аялал жуулчлалын хөгжлийн төвийн дарга Э.Хишигбаяр явах бол багийн гишүүдээр судлаач Лу.Батнасан судлаач А.Очирхуяг гэсэн үндсэн бүрэлдэхүүнтэй байх гэнэ.

Ugluu-logo20282

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …