Цагаан бар өдөр

downloadАргын тооллын 1 сарын 14-ны лхагва гараг, билгийн тооллын  өвлийн дудн сарын шинийн 24-ны буд гараг, 8 цагаан мэнэгтэй, үл зохилдох барилдлагатай, мод суудалтай, салхины эх одтой, цагаан бар өдөр. Өдрийн наран 8 цаг 33 минутад мандан, 17 цаг 17 минутад жаргана.
Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны гуравдугаар сарын 13. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …